haahМанай компани нь анх 1997 онд “Номин Холдинг” ХХК-ийн “Барилга анги” нэртэйгээр тус компанийн харьяа нэгжүүдийн барилгын урсгал засварыг хийх зорилгоор байгуулагдсан ба 2002 оноос “Номин Констракшн” ХХК болон өргөжиж өнөөдрийн байдлаар 115 инженер техникийн ажилтан ажиллагсадтай, барилга угсралт, засвар, барилгын зураг төсөл боловсруулах, цахилгаан шат, лифт угсрах, барилгын шинэ дэвшилтэт материалийн худалдаа, үйлдвэрлэл болон маркетингийн судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
haahБид 2009-2010 онд өөрийн үйлдвэрлэлийн баазаа түшиглэн НХХЯ, ЗТХБЯ-тай хамтран мэргэжилгүй ажилчдыг сургалтанд хамруулан өрөгч угсрагч, засал чимэглэлчнээр нийт 40 хүн сургаж ажлын байраар хангасан.
haahМөн дотоодын 20 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж, гадаадын 10 гаруй компанитай түншлэлийн гэрээгээр хамтран ажилладаг.
haahГадаад хамтын ажиллагааны хүрээнд “SHANKHAI MITSUBISHI ELEVATOR”, “GIANT KONE” компаниудтай хамтран ажиллаж, цахилгаан болон урсдаг шат, урсдаг шал, цахилгаан лифт угсарч дотоодын зах зээлд нийлүүлж байна. Мөн АНУ, Япон, Германы мэргэжлийн байгууллагуудтай харилцан холбоотой ажиллаж, тэдгээр байгууллагуудаас өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны томилолтоор урьж ирүүлэн компанийхаа инженер техникийн ажилтнуудтай туршлага солилцуулан ажиллаж байна.
Эрхэм зорилго: haШинэ материал, шинэ технологи, шинэ хот, шилдэг хамт олон
Зорилт: Европ болон Зүүн Өмнөд Азийн хөгжингүй орны барилгын салбарт ашиглаж буй шинэ дэвшилтэт техник технологийг өөрийн барилгын салбарт нэвтрүүлэн эрүүл, аюулгүй тохилог орчныг бүрдүүлсэн банк, оффис, үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, орон сууц, хаусыг бүрэн багтаасан бичил хотхонуудыг барих зорилттой ажиллаж байна.
Бидний давуу тал: Өөрийн бие даасан хөрөнгө оруулалт, зөв менежмент
Бидний хийсэн ажлууд:
· 2003 – 2004 онд УИД болон Номин Холдинг ХХК-ийн салбаруудын засварын ажлууд
· 2005 онд “Номин Их Дэлгүүр”-ийн барилга
· 2008 онд “Номин супермаркет”-ын барилга
· 2009 онд “Өнөр” хотхоны 1 ээлжийн 243 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга
· 2009 онд Улсын Их Дэлгүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэсэн
Шинээр хэрэгжүүлэх төслүүд:
1. “Өнөр” хотхоны 2 дугаар ээлжийн 196 айлын орон сууц
2. “Цэцээ гүн” Town House цогцолбор
3. 120 мянгат 120 айлын үйлчилгээтэй орон сууц
4. All Mart – ын өргөтгөл