
ӨНӨР ХОТХОН – ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ ОРЧИН.
“Номин Холдинг” ХХК–ийн салбар Номин констракшны барьж буй ӨНӨР ХОТХОН нь БГД-ийн 20-р хороо, 1-р хороолол, Цамбагарав үйлчилгээний төвийн замын урд талд автобусны буудлын дэргэд баригдаж байгаа. Өнөр хотхоны эхний ээлж нь 4 орц бүхий 10 давхар үйлчилгээний төвтэй орон сууц. 1-2 давхартаа 7000 м2 талбай бүхий үйлчилгээний төв, 3-10 давхар нь орон сууц, зоорийн давхартаа дулаан зогсоол бүхий иж бүрэн, цогцолбор хотхон юм. 1-р давхартаа Монголын №1 хүнсний сүлжээ дэлгүүр болох Номин супермаркет, 2-р давхартаа худалдаа, үйлчилгээний төвлөрсөн төв олон нийтэд үйлчилнэ. Номин констракшн оршин суугчиддаа эрүүл, аюулгүй, тохилог орчиныг бүрдүүлэхээр зорьж байна. Өнөр хотхон нь оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангахуйцаар барилгын чанар, стандарт, дотор засал, гадна тохижилт, загвар дизайныг маш сайн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа.
“ӨНӨР ХОТХОН” таны гэр бүлийн эрүүл, аюулгүй, тохилог орчиныг бүрдүүлнэ.
- 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй
- Өндөр хурдны интернет, суурин утас, ТВ кабель
- Японы алдарт Mitsubishi цахилгаан шат
- Сайн чанарын Герман дотор хаалга
- Дуу чимээ тусгаарлагч бүхий бат бөх гадна хаалга
- Сайн чанарын Герман дотор хаалга
- Уужим саруул гэрэл гэгээтэй VEKA вакум цонх
- Зочины өрөөнд франц технологийн Anofrance брэндийн ламинатан шал
- Унтлагын өрөөнд “Эрдэнэт Хивс” ХК-ийн хивсэнцэр
- Хүний биед сөрөг нөлөөгүй ХБНГУ-ын LIVING WALLS брэндийн ханын цаас
- Гал зуухны хэсэг болон ариун цэврийн өрөөнд ОХУ, Италийн хамтарсан kerama marazzi брэндийн хана болон шалны плита
- Европ стандартын Porta брэндийн угаалтуур, суултуур, ванн гэх мэт сантехникийн хэрэгсэлүүд
- PANASONIC брэндийн унтраалга, залгуур
- Зэс голтой утсаар хийгдэх цахилгааны найдвартай монтаж.
- Европ ЧАНАР/СТАНДАРТТАЙ сонгомол барилгын материалын дотор засал
- Өвөрмөц дизайнтай гадна фасад болон нэгдсэн тагтны хаалт
- Автомашины дулаан гараж
- Оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангасан гадна тохижилт
- Барилга угсралтын явц 80%
- Ашиглалтанд орох хугацаа: 2009 оны 8-р сар
- Орон сууц 1 м2 үнэ 850-860т.н
- 2 өрөө тагтгүй 45,1 м2-45,3 м2, хойшоо харсан 47,3 м2- 53 м2 , баруун зүүн тийш харсан 49,2 м2, 3 өрөө 87,5-90 м2 талбайтай сонголтууд үлдээд байна.
- Байрны төлбөрийг 100% төлбөл 6% хөнгөлөлт үзүүлнэ.
- Гараж: 7999 т.н
Өнөр хотхон 7000 м 2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний төвтэй
1-р давхарт: Монголын № 1 хүнсний сүлжээ “Номин СУПЕРМАРКЕТ”
2-р давхарт: Төвлөрсөн худалдаа үйлчилгээний төв
Үйлчилгээний төвийн давуу тал:
- УБ хотын А зэрэглэлийн бүсэд
- Автобусны буудлын дэргэд
- Төв зам дагуу 1-р эгнээнд байрлалтай
- Хүн амын төвлөрөл ихтэй хөл хөдөлгөөнтэй бүсэд оршдог / зам зуур дайран өнгөрч байгаа үйлчлүүлэгч ихтэй /
- 1-р хороолол орчмын оршин суугчид үйлчлүүлэх боломжтой /Саппоро, Цамбагарав, Хархорин, 32 болон бусад оршин суугчид/
- Гаднаа 120 орчим автомашины ил зогсоолтой
- Галын дохиололтой
- 1-р давхарт байрлах Номин СУПЕРМАРКЕТ-тай хөрш болж тогтвортой, үр ашигтай бизнес эрхлэх боломж
- Цаашид 1000 орчим айл өрх, 4000 оршин суугчидтай орон сууцны хороолол бий болно.
- 16,5-85,4 м2 болон 410 м2 гэсэн боломжит хувилбарын талбайн хуваалттай
- Үйлчилгээний төвийн 1 м2 үнэ 1150-1350 т.н /Ашигтай талбайгаар/
Та бүхэн манай үйлчилгээний төвд талбай худалдаж авснаар Номин супермаркеттай хөрш болж тогтвортой, үр ашигтай бизнес эрхлэх боломжтой болж байгаа бөгөөд Таны бизнес болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ жилээс жилд өсөн нэмэгдэж байх болно.
Өнөр хотхон 1-н баригдсаны дараах зургууд



